Ханхүү Харри, Меган нар 9.3 сая ам.долларын бэлгийг эзэд рүү нь буцаана

2018 оны 6 сарын 04

Уэльсийн хунтайж Харригийн ХУРИМЫН ТОРГОН АГШИН undefined

Дэлхийг донсолгосон гайхамшигт хурим хийсэн шинэхэн хос Сассексийн Гүн Харри, гүнгийн авхай Меган нар 9.3 сая ам.долларын бэлгийг эзэд рүү нь буцаах аж.

The Express-ийн мэдээлснээр Хатан хааны гэр бүлийн удирдамжийн дагуу ийм арга хэмжээ авч буй гэнэ.  "Хааны гэр бүлийн гишүүдэд ямар нэгэн байдлаар бэлэг өгөх, зочломтгой зангийн үүднээс бэлэгтэй ирэх, үйлчилгээ үзүүлэх зэргийг зөвшөөрдөггүй”  байна. Их Британийн бизнес эрхлэгчдийн албан ёсны айлчлалын үеэрх бэлэг дурсгалын чанартай зүйлсийг зарим тохиолдолд зөвшөөрдөг. Үүнээс бусад тохиолдолд өгч буй бэлгээс татгалзах, илгээмж шуудангаар ирсэн бол буцаах ёстой байдаг. Энэ нь нөгөө талаар Хааны гэр бүлийн гишүүдийн нэр хүндийг бараа бүтээгдэхүүнийхээ сурталчилгаанд ашиглахаас сэргийлдэг байна.

Тиймээс Хатан хааны гэр бүлийн дүрэм, удирдамжийн дагуу “ёс мэдэхгүй улсаас” ирсэн бэлэг эзэддээ буцан очихоор болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
1
yay an post
1
sad an post
1
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
57998
12 эможи

keyboard_arrow_up