“Старбакс” сүлжээ 8000 кофе шопоо түр хугацаагаар хаажээ
“Старбакс” компани өчигдөр АНУ даяарх 8000 сүлжээ кофе шопоо нэг хоног хааж буйгаа мэдэгджээ. Тус сүлжээ компани ийнхүү кофе шопоо хаах болсон 175 мянган ажилчдаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг сургалтанд хамруулахаар болсонтой нь холбоотой гэнэ. Өнгөрсөн тавдугаар сард Старбаксын Филаделфиа дахь салбар хар арьстан залуусыг бие засах өрөөнд нь орохыг зөвшөөрөөгүй нь арьс өнгөөр ялгаврласан гэх шүүмжлэлийн бай болгосон юм. Уг асуудал улам даамжран арь өнгөөр ялгаварлагч “Старбакс”-аар үйлчлүүлэхгүй байхыг уриалсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдаж эхэлсэн.
Тус компанийн захирал Ховард Шульц үйлчлүүлэгчдээс болон хоёр хар арьстан залуугаас албан ёсоор уучлалт гуйсан байна. Гэсэн хэдий ч Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлын эсрэг энэхүү богино хугацааны сургалт арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудлын шийдэл болохгүй гэж үзэх хүмүүс олон байгаа юм. Ховард Шульц ингэж үзэж буйг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ Старбакс компани энэ мэт алдааг давтахгүй байхыг хичээнэ, энэ сургалт ердөө эхний алхам болж буй гэдгийг хэлжээ.
Ажилчдаа сургалтанд хамруулах үүднээс нэг өдрийн турш зөвхөн Америк дахь 8000 салбараа хааснаар Старбакс компани нийт салбараас олж болох байсан 20 сая ам.долларын орлогоо алдаж байгаа ажээ.
Эх сурвалж: EAGLE.MN
|