Дональд Трамп БНАСАУ-ын удирдагчаас өмнө Шинзо Абэтэй уулзана

2018 оны 5 сарын 29

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзахаас өмнө Японы Ерөнхий cайд Шинзо Абэтэй уулзахаар төлөвлөж байгаа талаар Цагаан ордон мэдээллээ. Талууд даваа гарагт утсаар холбогдож "БНАСАУ-ын цөмийн зэвсэг, пуужингийн хөтөлбөрийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх нь хамгийн чухал" гэдэгт санал нэгджээ. Талууд өнгөрсөн сард АНУ-ын Флорида мужид уулзаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох талаар олон улсыг нэгтгэх санаачилгыг үргэлжлүүлэх талаар хэлэлцсэн байна.

Тухайн үед Японы Ерөнхий сайд Шинзо Абэ "БНАСАУ өнгөрсөн хугацаанд хоосон амлалтууд өгч байсан" гэж онцолсон байна. Түүнчлэн "Умард Солонгос хэдий хэлэлцээний ширээний ард суухыг эрмэлзэж байгаа ч шахалт үзүүлсэн хэвээр байх шаардлагатай" гэдгийг цохон тэмдэглэжээ.

Үүнээс гадна АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалтад Мун Жэ Ин оролцож магадгүй гэж БНСУ-ын Хөх ордон мэдээлсэн байна. Уулзалтын бэлтгэл ажлын явцаас хамаарч түүний оролцох эсэх нь тодорхой болох юм байна.

Ирэх сарын 12-нд Сингапурт болохоор товлогдсон АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалт цуцлагдсан гэж Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байсан ч удалгүй "уулзах хэвээрээ" гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Уулзалтын бэлтгэл ажлыг хангахаар АНУ-ын баг бүрэлдэхүүн БНАСАУ болон Сингапурт ажиллаж байгаа талаар Дональд Трамп мэдэгдээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57878
0 эможи

keyboard_arrow_up