Европын Холбоо хуванцар бүтээгдэхүүний хэрэглээнд хориг тавина
2018 оны 5 сарын 29
Европын Холбоо хуванцар бүтээгдэхүүний хэрэглээнд хориг тавих хуулийн төсөл танилцууллаа. Үүнд хуванцар ашигласан бүх бүтээгдэхүүн багтаж байгаа аж. Хэдий тийм боловч гэр ахуйн зориулалттай хуванцар бүтээгдэхүүнүүдэд хэсэгчилсэн байдлаар хязгаарлалт тавихаар эрх баригчид төлөвлөжээ. Ингэснээр далайн хог хаягдлын хэмжээг тэн хагасаар бууруулах боломжтой гэж Европын комисс тооцоолсон байна. Евро бүсийн хэмжээнд хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэл сүүлийн 60 гаруй жилд 20 дахин нэмэгджээ. Үүнээс байгаль орчинд учрах хохирлын хэмжээ ирэх 20 жилд 250 тэрбум ам.доллар давах тооцоо гарсан байна. Энэхүү хуулийн төслийг Европын Парламентаар оруулж, жилийн дотор эцэслэн шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа ажээ.
Эх сурвалж: BURO247.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
57865
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс