Хамгийн олон орноор визгүй зорчдог гадаад паспортууд
Хэрэв та Швед улсын иргэншилтэй бол бараг л хүссэн орон руугаа чөлөөтэй аялж болно. Тус улсын иргэд визгүйгээр 187 улс руу нисэх боломжтой. Энэ нь олон улсын аялал жуулчлалыг тухайн орны иргэдэд илүү хямд, хялбар болгодог. Харин Афганистаны иргэд визгүйгээр 30-аадхан орон руу зорчих боломжтой. Эдгээр ялгааг "Паспортны индекс" гэж нэрлэдэг. Тухайн улсын иргэдийн визгүй зорчиж болох орнуудын тоонд үндэслэж уг индексийг гаргадаг юм. Иргэний төлөвлөлтийн "Henley & Partners" компани 2018 оны жагсаалтыг гаргахын тулд 200 гаруй орны мэдээлэл цуглуулжээ. Ийнхүү дэлхийд хамгийн нөлөө бүхий гадаад паспортай 21 улсыг танилцуулж байна.
21 Швейцарь - 185 орон
20 Ирланд - 185 орон
19 Дани - 185 орон
18 Канад - 185 орон
17 Бельги - 185
16 АНУ - 185 орон
15 Их Британи - 186 орон
14 Португали - 186 орон
13 Норвеги - 186 орон
12 Нидерланд - 186 орон
11 Люксембург - 186 орон
10 Австри - 187 орон
9 Швед - 187 орон
8 Испани - 187 орон
7 Өмнөд Солонгос - 187 орон
6 Итали - 187 орон
5 Франц - 187 орон
4 Финланд - 187 орон
3 Сингапур - 188 орон
2 Герман - 188 орон
1 Япон - 189 орон
Энэ жилийн "Паспортны индекс"-ийг Япон улс тэргүүлж, анх удаа Сингапурыг давлаа. Тус хоёр орны хувьд иргэд нь 180 оронд чөлөөтэй нэвтрэх боломжтойгоор хайнцаж байсан ч 2018 оны гуравдугаар сард Бенин улс Японы иргэдэд тавих визний шаардлагаа хөнгөвчилснөөр арлын орон ийнхүү нэгдүгээрт бичигдсэн байна. Мөн энэ жилийн эхээр "Henley" байгууллага Гренланд, Фарое арлууд, Монако, Андорра, Лихтенштейн, Палестин, Ватикан хот, Сан-Марино зэрэг найман орныг жагсаалтанд багтаахаар шийдсэнээр Японы гадаад паспорт эзэмшигчдэд том давуу тал болжээ.
Харин манай улсын хувьд - 49 орон
Манай Монгол Улсын хувьд 49 улс руу визгүй зорчих боломжтой. Үүнээс жирийн иргэд 20 улс руу, харин дипломат болон албан паспорттой бол 29 улс руу визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлээд буй юм. (2018 оны хоёрдугаар сарын байдлаар
Эх сурвалж: CAAK.MN
|