Apple компани Засгийн газрын аппликейшн устгах хүсэлтийг нийтэд дэлгэдэг болно

2018 оны 5 сарын 28

Apple компани хоёр жил тутам гаргадаг ил тод байдлын тайлангаа энэ долоо хоногт гаргалаа. Харин тун удахгүй Засгийн газраас устгах хүсэлт гаргасан аппликейшнүүдийн жагсаалтыг нийтэд дэлгэдэг болохоор зэхэж байгаа аж.

Ингэснээр хэрэглэгчид Засгийн газрууд аливаа аппликейшнийг устгах хүсэлтийг хэр ойрхон давтамжтай гаргадаг, харин хэд нь татгалзсан хариу авдаг болохыг мэддэг болох юм. Google компанийн хувьд Play Store дээр ирдэг устгах хүсэлтийн талаар мэдээлдэггүй.

Өнгөрсөн жил Apple компанид дэлхийн Засгийн газруудаас нийт 29718 төхөөрөмжийн мэдээлэлд хандах хүсэлт гаргаж, 79 хувьд нь мэдээллээ авчээ. Үүнээс гадна 3358 Apple хаягийн мэдээллийг авах хүсэлт ирсэн бөгөөд 82 хувийг нь компани биелүүлсэн аж.

Эх сурвалж: TheVerge

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57787
1 эможи

keyboard_arrow_up