Азийн хамгийн тайван орнуудын жагсаалтад Монгол тавд оржээ

2018 оны 5 сарын 25

Азийн хамгийн тайван улс орны жагсаалтыг гаргасан байна. 

Жагсаалтыг гаргахдаа тухайн оронд гарч байгаа хүн амины хэрэг, хүүхдийн хулгай, хулгайн гэмт хэргийн гаралтын тоогоор нь жагсаажээ. Түүнчлэн терроризм, олон нийтийг айдаст автуулсан элдэв зөрчил, мөргөлдөөн зэргийн гаралтыг ч тооцож үзсэн байна.

Жагсаалтаар Сингапур улс бүсийн бусад оронтой харьцуулахад хамгийн амар амгалан, тайван байх орчныг бүрдүүлж чадсан нь тогтоогджээ. Харин Япон удааллаа. 

Өмнөд Солонгос улс энэ жагсаалтын наймдугаарт оржээ. Энэ жагсаалтын дэлхийн үзүүлэлтэд тус улс 22 дугаарт ордог юм. Эдгээр улсын дөрөвдүгээрт Хятад улс /дэлхийн жагсаалтаар 28-т ордог/, тавдугаарт Монгол Улс /дэлхийн жагсаалтаар 39-т ордог/ орсон байна.

Харин хамгийн сүүлд Пакистан улс орлоо.  

Эх сурвалж: ANN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57765
0 эможи

keyboard_arrow_up