Цагаан ордны ажилтнууд Сингапурыг зорьжээ
2018 оны 5 сарын 24
Хойд Солонгос улсын Гадаад хэргийн дэд сайд хоёр улсын удирдагчдын уулзалтын ирээдүй хэрхэх нь зөвхөн Вашингтоны мэдэх хэрэг биш хэмээн мэдэгдлээ. Түүний мэдэгдэлд “Хэрэв АНУ бидэнтэй нэг ширээний ард суух хүсэлгүй бол бид тэднийг уулзалт хийе, асуудлыг шийдвэрлье гэж гуйхгүй” гэсэн үгс дурдагдсан байна.
Энэ үеэр уулзалтыг хойшлуулах санал гаргаад буй АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп сэтгүүлчдэд Сингапурын уулзалтын талаар ирэх долоо хоногт баттай мэдээлэл өгөхөө мэдэгдсэн байна.
Хэдий Америк болон Хойд Солонгос улсын удирдагчдын уулзалт товлосны дагуу болох эсэх нь эргэлзээтэй байдалд байгаа боловч, Цагаан ордны ажилтад түүхэн уулзалтад шаардлагатай бэлтгэл ажлыг хангахаар Сингапур улсыг зорьжээ.
Эх сурвалж: NEWS.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
57711
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс