Майкл Помпео: АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалт болох эсэх нь Ким Чен Уны шийдвэрээс шалтгаална

2018 оны 5 сарын 24

БНАСАУ цөмийн зэвсгийн туршилтын талбайгаа хаах үйл явцыг сурвалжлахаар олон улсын сэтгүүлчид Вонсан хотоос хөдөллөө. Энэхүү талбай нь Пунгери хотоос 500 км-ийн зайд байрладаг юм байна.

БНАСАУ-ын Гадаад хэргийн яам цөмийн зэвсгийн туршилтын талбайг хаах үед ёслолын арга хэмжээ зохион байгуулахаа мэдэгджээ. Хэдий тийм боловч арга хэмжээ хэзээ болох нь тодорхойгүй байгаа юм. Умард Солонгосын тал БНСУ-ын сэтгүүлчдийг талбайд оруулахыг хориглоод байсан ч лхагва гарагт шийдвэрээ өөрчилснөөр, сэтгүүлчид талбайд нэвтрэх эрхтэй болсон юм.

Үүнээс гадна АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Иг хүлээн авч уулзсан байна. Талууд Вашингтонд хийсэн мэдэгдэлдээ “Дональд Трамп, Ким Чен Ун нарын уулзалт төлөвлөсний дагуу болно гэж найдаж байгаа”-гаа илэрхийлжээ. Майкл Помпео “АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалт болох эсэх нь Ким Чен Уны шийдвэрээс хамаарна. Тэрбээр анх уулзах саналыг өөрөө тавьж байсан. Ерөнхийлөгч Дональд Трамп энэ саналыг нь хүлээн авсан. Уулзалт болно гэж найдаж байна” гэж мэдэгдсэн байна. 

Харин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалтын талаар бид байр сууриа тодорхой илэрхийлсэн. Энэ уулзалт төлөвлөсний дагуу болно гэж найдаж байна. Үр дүнтэй уулзалт болно гэж найдаж байна. Энэ уулзалт ихээхэн үр нөлөөтэй” гэжээ.

Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеотой хийсэн уулзалтынхаа үеэр Ван И “АНУ, БНХАУ худалдааны асуудлаар яриа хэлэлцээ эрчимтэй хийж байгаа. Яриа хэлэлцээ үр дүнтэй, ахицтай байгаа. Хоёр тал аль болох худалдааны таатай нөхцөлөө цөөлөх биш нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй гэж бодож байна” хэмээн онцолжээ.

АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын уулзалт ирэх сарын 12-нд Сингапурт болохоор товлогдоод байгаа юм. “Гэхдээ уулзалт хойшлогдож магадгүй” гэж Дональд Трамп мэдэгдээд байна. Ким Чен Ун, Дональд Трамп нарын уулзалт энх тайвны төлөөх түүхэн уулзалт гэдэг утгаараа олон улсын анхаарлын төвд байгаа юм. Хэдий тийм боловч нөхцөл байдал буруугаар эргэвэл БНАСАУ цөмийн хөтөлбөрөө сэргээж, идэвхжүүлэх эрсдэлтэйг олон улсын ажиглагчид онцолж байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57703
0 эможи

keyboard_arrow_up