Меган Маркл ханхүүтэй гэрлээд дараах 7 үйлдлийг хийх БОЛОМЖГҮЙ
Өнгөрсөн бямба гарагт Америкийн жүжигчин Меган Маркл албан ёсоор Их Британийн Хатан хааны гэр бүлийн гишүүн болсон билээ.
Дэлхийн өнцөг булан бүрийн сая сая хүн жүжигчин бүсгүй Их Британийн хунтайжтай хуримаа хийж буй түүхэн үйл явдлын гэрч болцгоосон юм.
Сассэксийн гүнгийн авхай гэж нэрлэгдэх болсон Меган Марклын амьдрал эрс өөрчлөгдөж байгаа ба тэрээр язгууртны гэр бүлийнхний мөрддөг хэд хэдэн дүрмийг дагах ёстой болж байгаа юм. Үүнд:
Сэлфи хийх хориотой
Хунтайж Харри болон Меган Маркл нар анх олны өмнө ил гарч, Ноттинхэмийн гудамжаар алхаж, цугласан олонтой мэнд мэдэж байх үеэр тэдэнтэй сэлфи хийх гэсэн нэгэнд, “Бидэнд сэлфи хийхийг хориглодог юм.” хэмээн тайлбар өгч байв.
Ганцаараа гадагш гарч болохгүй
Жүжигчин бүсгүй өмнөх шигээ ганцаараа гадагш гарч, зугаалдаг цаг өнгөрчээ. Хатан хааны гэр бүлийн гишүүн болсон учраас тэрээр олон нийтийн газраар явахдаа заавал хамгаалагчтай явах ёстой аж.
Нийгмийн сүлжээ ашиглахгүй
Меган Инстаграм болон Твиттерт олон мянган дагагчтай байсан ба тэрээр өөрийн шүтэн бишрэгчидтэйгээ амьдралынхаа нэгээхэн хэсгээ хуваалцдаг байв. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард нийгмийн сүлжээн дэх бух хуудсуудаа устгасан ба өөрийн хөтөлдөг алдартай The Tig блогоо хүртэл хаасан юм.
Сонгуульд санал өгөхгүй
Их Британийн засгийн газрын цахим хуудсанд, “Хатан хаан санал өгөх эрхтэй юу?” гэсэн асуултад, “Хуулиар хориглоогүй ч Хатан хаан сонгуульд санал өгөх нь үндсэн хуульд нийцэхгүй гэж үзнэ.” гэсэн байдаг.
Улсын тэргүүн болсон Хатан хаан улс төрийн асуудалд аль нэг талыг баримтлахгүй, санал өгөхгүй, сонгуульд оролцохгүй байх ёстой. Эдгээр нь зөвхөн Хатан хаанд хамаатай дүрэм ч гэсэн түүний гэр бүлийн гишүүд ч мөн адил энэхүү дүрмийг баримталдаг аж.
Гарын үсгээ зурахгүй байх
Хатан хааны гэр бүлийнхэн олон нийтийн үйл ажиллагаанд оролцож байхдаа хүмүүст гарын үсгээ зурж өгөхийг хориглодог аж. Энэ нь тэдний гарын үсгийг хуурамчаар үйлдэх, цаашлаад Хатан хааны гэр бүлийн гишүүд ямар нэг хууль зөрчсөн асуудалд орохоос сэргийлсэн аюулгүй байдалтай холбоотой арга хэмжээ аж.
Хумсаа бараан өнгөөр будах, хиймэл хумс наах
Хумсаа бараан өнгөөр будах, хиймэл хумс наах нь язгууртны ёс зүйд нийцэхгүй ба бүдүүлэгт тооцогддог байна. Хумсаа заавал будах тохиолдолд язгууртан эмэгтэйчүүд цайвар бараг өнгөгүй шахуу будаг сонгодог байна.
Хатан хаанаас түрүүлж орондоо орох
Хатан хааны гэр бүлийнхэн ихэнхдээ нэг ордонд эсвэл цайзад бүгд хамт амьдардаг учраас ордны оршин суугчид хэзээ орондоо орж амрахыг Хатан хаан шийддэг байна.
Эх сурвалж: GOGO.MN
|