Их Британийн хааны гэр бүлийн хамгийн сайхан бүсгүй бол Меган Маркл

2018 оны 5 сарын 23

Гоо сайхны мэс заслын төвд ажилладаг доктор Жулиан Де Сильва британийн хатан хааны гэр бүлийн эмэгтэйчүүд, түүний дотор хунтайж Гарригийн гэргий Меган Марклын гадаад төрх байдлыг харьцуулаад, З6 настай жүжигчнийг хамгийн үзэсгэлэнтэй нь гэдгийг хүлээн зөвшөөрч болно хэмээн мэдэгджээ.

Image result for meghan markle wedding

Гадна төрхийг харьцуулахын тулд докторэрт дээр үед гоо үзэсгэлэнг “хэмжихэд” хэрэглэж байсан математикийн томъёо -алтан огтлолын зарчмыг ашигласан байна. Хунтайж Гарригийн гэргийн нүүр төгс харьцаанд хамгийн их тохирч байгаа гэж Жулиан Де Сильва тодорхойлсон байна. Хоёрдугаар байранд хунтайж Уильямын гэргий Кейт Миддлтон оржээ.

Image result for meghan markle vs kate

“Меган, Кейт хоёр бусад гүнжээс үнэхээр ялгардаг юм. Меганы хамар, эрүүг бараг төгс хэмээн хэлж болно. Үзэсгэлэнтэй тэгш хэм нь түүнийг эртний грекүүдийн хэлдэг байсан тэр төгс харьцаанд дөхүүлж байна” гэж доктор дурджээ. Меган Марклын зэрэгцээ доктор Йоркийн Беатрис, гүнж Евгения, Зара Филипс нарын гадаад төрхийг харьцуулсан ч, хунтайж Гарригийн сүйт бүсгүй яалт ч үгүй эхний байранд орж байна.

Image result for meghan markle vs kate

Эх сурвалж: zuv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57636
0 эможи

keyboard_arrow_up