Ши Жиньпин ШХАБ-ын аюулгүйн дээд албан тушаалтнуудыг хүлээн авч уулзав

2018 оны 5 сарын 23

Arslan.mn

Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 22-ны өдөр  ШХАБ-ын гишүүн орнуудын аюулгүйн нарийн бичгийн дарга нарын 13 дахь хуралд оролцсон гадаадын талын төлөөлөгчдийн ахлагчдыг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Ши Жиньпин  " ШХАБ байгуулагдсанаас хойш гишүүн орнууд бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлыг хамгаалахыг тэргүүлэх чиглэл болгосоор ирсэн юм. Аюулгүйн нарийн бичгийн дарга нарын хурал бол гишүүн орнуудын чухал механизм бөгөөд гишүүн орнуудын аюулгүйн заналхийллийн өмнө хамтран ажиллаж, бүс нутгийн аюулгүй байдлыг эрчимжүүлсээр ирсэн юм. Ийм механизм бол маш их шаардлагатай юм. Гишүүн орнууд бүс нутгийн аюулгүйн тогтвортой байдлыг хамгаалахыг тэргүүлэх чиглэл болгож, хамтын ажиллагааны цар хүрээгээ өргөтгөн, хамтын ажиллагааны агуулгыг баяжуулж, Зүүн Туркестан зэрэг терроризм, хагалан бутаргах үзэл, хэт даврах хүчинд хатуу цохилт өгч, халуун цэгийн бүс нутгийн сөрөг нөлөө гадагш өргөжихөөс идэвхтэй хамгаалж, бүс нутгийн урт удаан амгалан тайван байдал болон хөгжил цэцэглэлтийг батлахад чухал хувь нэмэр оруулсан юм" хэмээлээ.

Эх сурвалж: news.cn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57630
0 эможи

keyboard_arrow_up