Дональд Трамп: Хойд Солонгостой хийх уулзалт цуцлагдаж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх уулзалт ирэх зургаадугаар сарын 12-ны өдөр Сингапурт хийхээр товлогдсон ч одоо бол байдал эсрэгээрээ эргэх магадлалтай байна.
Д.Трамп болон Мун Жэ Ин нарын Вашингтонд өчигдрийн уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп
“Бидний тавьсан тодорхой нөхцөлүүд биеллээ олоогүй тохиолдолд Пеньянтай уулзалт хийх боломж байхгүй. Эцсийн шийд юу байхыг харж л байя. Хэрэв Ким Жон Ун асуудалд нааштай хандвал тэр аюулгүй, жаргалтай байгаад зогсохгүй улс орон нь баян болно” хэмээн хэмээжээ.
Түүнчлэн, энэхүү уулзалтын үеэр Д.Трамп Хятад болон Хойд Солонгос улсын харилцааны талаар сэтгэл дундуур байгаагаа “Ким Жон Унтай хийх уулзалт зургаадугаар сард багтаж болох магадлал багассаар байна. Хойд Солонгос улсын удирдагчийн үзэл бодол Хятад улсын удирдагч Ши Жиньпинтэй хоёр дахь удаагаа уулзсан үеэс эхлэн хувирч эхэлсэн. Би хувьдаа энэ асуудлыг таатайгаар хүлээн авахгүй байгаа” хэмээсэн байна.