“Их-20”-ийн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт Японд болно
“Их-20”-ийн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт ирэх жилийн 11 дүгээр сарын 22-23-нд Японы Нагоя хотод болох аж. Энэ тухай Японы гадаад хэргийн сайд Таро Коно мэдэгджээ.
“Их-20”-ийн орнуудын ээлжит даргалагч орон болохынхоо хувьд Япон улс олон улсын асуудлуудыг шийдвэрлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэхээ батлан харуулах бодолтой байна” гэж Тара Коно хэлсэн байна.
“Их-20”-ий орнуудын дээд хэмжээний уулзалт 6 дугаар сарын 28-19-нд Осака хотод болно гэж өмнө нь Японы Засгийн газар мэдэгдэж байсан юм. Түүнчлэн сайд нарын уулзалтыг зохион байгуулах хэд хэдэн хотыг нэрлэжээ. “Их-20” орнуудын сангийн сайд нар болон төв банкны захирлуудын уулзалт 6 дугаар сарын 8-9-нд Японы Фукуок хотод болох аж.
Эх сурвалж: Монцамэ агентлаг