Барак Обама “Netflix“ компанид ажилд оржээ
Барак, Мишель Обама нар кино, нэвтрүүлэг үйлдвэрлэж, интернэтээр үзүүлдэг Netflix компанитай олон жилийн гэрээ байгууллаа.
Ийнхүү АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч эхнэрийн хамт баримтат болон шинжлэх ухаан танин мэдэхүй, түүнчлэн олон ангит цуврал, уран зохион бүтээлийг дэлгэцийн бүтээл болгох зэрэг олон ажлын зураг авалтад орох юм байна. Үүндээ тусгайлан зориулж Обамагийн гэр бүлийн хос Higher Ground Productions хэмээх компани хүртэл байгуулж, Netflix-тэй гэрээ байгуулжээ.
“Төрд ажилласан жилүүдэд бидний хамгийн энгийн баяр жаргалын нэг нь амьдралын салбар бүрээс гайхалтай хүмүүстэй уулзаж, тэдэнтэй туршлагаа хуваалцахад туслах байлаа. Тиймээс ч Мишель бид хоёр Netflix-ийн түншлэлдээ сэтгэл өндөр байгаа бөгөөд хүмүүсийн хоорондох мэдрэмж, ойлголцлыг нэмэгдүүлэх бүтээлч, авьяаслаг дуу хоолойг нэмэгдүүлэхэд тусална гэж найдаж байна” хэмээн Барак Обама мэдэгджээ.
Обамагийн гэр бүл кадрын ард төдийгүй өмнө нь ч ажиллах юм байна.