Хуримын ёслолоор Меган Марклыг хадам аав хунтайж Чарльз хөтлөн алхана

2018 оны 5 сарын 18

Хунтайж Харри, Меган Маркл нарын хурим маргааш болно. Уламжлал ёсоор хуримын аялгуу эгшиглэхэд сүйт бүсгүйн аав охиноо хөтлөн хуримын ёслолын танхимд орж, сүйт залууд нь хүргэж өгдөг билээ.

Гэвч Меган Марклын хувьд таагүй мэдээг дуулгаад байсан юм. Түүний аавын зүрх хэд хоногийн өмнө муудаж, биеийн байдал нь тааруу байснаас, хуримд очиж чадахааргүй болж, улмаар охиноо хөтлөн алхах боломжгүй болжээ. 

Тиймээс түүнийг хэн хөтлөн сүйт залууд нь хүргэж өгөх нь тодорхойгүй байв.

CNN агентлагаас мэдээлснээр хунтайж Харригийн аав хунтайж Чарльз бэрээ хөтлөн алхахаар болсон талаар Кэнсингтоны ордноос зарласан байна.

Эх сурвалж: CNN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
57474
1 эможи

keyboard_arrow_up