АНУ-ын хэрэглэгчийн итгэлийн индекс 4 долоо хоног дараалан буурлаа

2018 оны 5 сарын 18

АНУ-ын хэрэглэгчийн итгэлийн индекс сүүлийн дөрвөн долоо хоног дараалан буурсан үзүүлэлттэй гарлаа. Дөрөвдүгээр сарын дундуур огцом өсөж, сүүлийн 17 жилийн дээд түвшинд хүрээд байсан энэхүү үзүүлэлт өнгөрсөн долоо хоногт 3.5 нэгжээр огцом буурч, 54.6 нэгж болсон байна. Энэ нь шатахууны үнэ 2014 оны сүүлээс хойш байгаагүйгээр өссөнтэй холбоотой гэж шинжээчид тайлбарлажээ. Хэдий тийм боловч АНУ-д жижиглэн худалдааны борлуулалт дөрөвдүгээр сард өргөн цар хүрээнд өссөн дүнтэй гарсан байна. Ингэснээр хөдөлмөр эрхлэгчдийн орлого нэмэгдэж, шатахууны үнийн өсөлтийн эрсдэл багасжээ. Түүнчлэн АНУ-ын татварын бодлого, хөдөлмөрийн зах зээлийн нөлөөгөөр эдийн засгийн төлөв нь эерэг гарсан аж. Тус улсад хөдөлмөр эрхлэгчдийн тоо тогтвортой нэмэгдэхийн зэрэгцээ ажилгүйдлийн түвшин 2000 оноос хойших хамгийн доод түвшиндээ байна. Үүний зэрэгцээ эдийн засаг сайжирч байна гэсэн таамаг шинжээчдийн дунд давамгайлж байгаа ажээ.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57459
0 эможи

keyboard_arrow_up