БНХАУ АНУ-ын худалдааны тэнцлийн алдагдлыг 200 тэрбум ам.доллараар бууруулах саналыг тавьжээ

2018 оны 5 сарын 18

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний Эдийн засгийн ахлах зөвлөх Лью Хи АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хоёр улсын худалдааны маргааныг шийдвэрлэхээр уулзсан байна.

Arslan.mn

Энэ үеэр БНХАУ-ын тал АНУ-ын худалдааны тэнцлийн алдагдлыг 200 тэрбум ам.доллараар бууруулах саналыг тавьжээ. АНУ-аас авах импортын бүтээгдэхүүнүүдээ нэмэгдүүлж, эдийн засгийг нь дэмжих бодлогыг барина гэдгээ амласан байна. Харин АНУ-ын тал үүнд ямар хариу мэдэгдсэн нь тодорхойгүй байгаа аж. Уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Шударга бус худалдааны хэлцлүүдээрээ БНХАУ-ын тал олон жилийн турш АНУ-г хохироож ирсэн. Гэхдээ үүнд би БНХАУ-ыг буруутгахгүй байна. Өнгөрсөн хугацаанд АНУ-г удирдаж байсан хүмүүс буруутай. Бид шударга бус худалдааны золиос болсоор ирсэн” хэмээжээ.

Лью Хитэй уулзахаасаа өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Хоёр улсын худалдааны маргааныг шийдвэрлэх хэлэлцээр хийгдэх үү” гэсэн сэтгүүлчийн асуултад “Эргэлзэж байна” гэж хариулаад байсан. Мөн өнгөрсөн хугацаанд БНХАУ АНУ-ын худалдаанд сөргөөр нөлөөлж ирснийг Дональд Трамп мэдэгдсэн.

Тухайлбал, өнгөрсөн онд АНУ-ын гадаад худалдааны тэнцэл 800 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан байна. Үүнээс 500 тэрбум ам.доллар нь БНХАУ-тай хийсэн худалдааны алдагдал байсан аж. Үүнтэй зэрэгцээд, АНУ-ын хоригоос шалтгаалж Герман, ОХУ-ын хооронд барьж байгаа хийн хоолойн угсралтын ажил саатаж магадгүй байгааг ойрын эх сурвалж мэдээлжээ. Байгалийн хийн хоолойг Балтийн тэнгисийн ёроолд барьж байгаа бөгөөд ОХУ уг хоолойгоор дамжуулж Европ руу нийлүүлэх байгалийн хийн нийлүүлэлтээ хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой болох аж.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57437
1 эможи

keyboard_arrow_up