Ким Чен Ун, Дональд Трамп нарын уулзалт цуцлагдаж магадгүй

2018 оны 5 сарын 16

"Хоёр Солонгосын төлөөлөгчид энэ лхагва гарагт дээд хэмжээний уулзалт хийх байсныг БНАСАУ-ын тал цуцалсан” гэж БНСУ-ын Төрийн мэдээллийн агентлаг мэдээллээ. Талууд өнгөрсөн сард болсон БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын түүхэн уулзалтаар гарсан үр дүнг хэрэгжүүлэх талаар хэлэлцэхээр товлоод байсан юм.

Уулзалт цуцлагдсан нь БНСУ, АНУ хамтран цэргийн сургуулилт хийж байгаатай холбоотой гэж БНСУ-ын Төрийн мэдээллийн агентлаг мэдээлсэн байна. БНАСАУ үүнийг цэргийн дайралт хийхээр бэлтгэж байна гэж үзжээ.

Цаашлаад тус улс ирэх сард болох АНУ-ын удирдагчтай хийх уулзалтыг цуцалж магадгүй гэдгээ анхааруулсан аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57320
0 эможи

keyboard_arrow_up