Махатир Мохамад: Малайзын Ерөнхий сайдын албыг 1-2 жил хашиж магадгүй
2018 оны 5 сарын 15
Малайзын Ерөнхий сайдын ажлыг 1-2 жил хашиж магадгүй гэдгээ Махатир Мохамад мэдэгдлээ. Түүний дараа эвслийн тэргүүн Анвар Ибрахимд Ерөнхий сайдын албан тушаалд томилогдох товтой байгаа аж. Мөн Малайзын Хууль зүйн сайд Мохамед Апандийг Ерөнхий сайд асан Нажиб Разакийн холбогдсон авилгын хэргийг нуун дарагдуулсан хэргээр шалгаж байгаа учир ажил үүргээс нь түр чөлөөлсөн тухайгаа Махатир Мохамад мэдэгджээ. Нажиб Разакийн үүсгэн байгуулсан “1MDB” Төрийн санг АНУ тэргүүтэй орнуудын хууль хэрэгжүүлэгч байгууллагууд шалгаж эхэлсэн. Хэргийн шалгалт парламентын сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэдгийг олон улсын шинжээчид хэлж байгаа юм.
Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
57296
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс