Газын зурвасд болсон мөргөлдөөний улмаас 55 хүн амиа алджээ

2018 оны 5 сарын 15

Палестинийн эрх мэдэлтнүүдийн мэдээлснээр Газын зурвасын мөргөлдөөний үеэр 55 хүн амь насаа алдаж, 2700  хүн шархаджээ. Палестинийн удирдагч Махмуд Аббас иргэдийг  хоморголон устгасан хэргээр Израилийг буруутгаж, гурван өдрийн турш гашуудал зарласан байна. 

Харин Израилийн Ерөнхий сайд Бэнжамин Нэтаняаху бүх үндэстэн өөрийн хилээ хамгаалах үүрэгтэй. Хамас тэргүүтэй террорист бүлэглэл Израилийн хилийн аюулгүй дархан байдалд халдаж, биднийг хөнөөх санаатай тул өөрсдийн ард түмэн, тусгаар тогтнолоо хамгаалах арга хэмжээ авсан хэмээн мэдэгджээ.

ГАЗЫН ЗУРВАСЫН МӨРГӨЛДӨӨН

Израилийн зэвсэгт хүчнийхэн Палестиний эсэргүүцэгчид хууль бусаар хилийг зөрчин, галдан шатааж, ойрхон байрлах суурин газрууд руу дайрч байна. Энэхүү түрэмгийлэлд Газын зурвас дахь 13 байрлалаас 40-өөд мянган Палестинчууд оролцож байна хэмээн мэдэгджээ.

Мөн шинээр нээгдсэн Элчин сайдын яамны гадна Палестинийн тугийг барьсан эсэргүүцэгчид цагдаа нарын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарч зарим эсэргүүцэгчид хоригдсон байна.  

ИЕРУСАЛИМ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Иерусалим хот нь Израиль, Палестинийн зөрчилдөөний гол цөм юм. 1993 оны хоёр улсын хоорондын энхийн хэлэлцээгээр Иерусалим хот дахь Израилийн тусгаар тогтнолыг олон улсад хүлээн зөвшөөрөөгүй ажээ.

Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иерусалимийг Израилийн нийслэл гэдгийг хүлээн зөвшөөрч, олон нийтэд зарласан нь АНУ-ын олон жилийн турш баримталж байсан төвийг сахих бодлогыг үгүйсгэсэн явдал болсон. Тэрээр Палестинчууд Иерусалимийг төрт улсынхаа нийслэл хэмээн үзсээр иржээ. 

БУСАД УЛСЫН ХАРИУ ҮЙЛДЭЛ

Английн Гадаад хэргийн яамны сайд Борис Жонсон Газа дахь гарз хохиролд гүнээ харамсаж байна. АНУ Иерусалим хот руу Элчин сайдын яамаа нүүлгэсэн шийдвэртэй санал нэгдэхгүй байна. АНУ буруу цагт,  буруу зүйлээр оролдож байна гэж мэдэгдсэн. 

Европын холбооны гадаад бодлогын дарга Фэдэрика Могерни бид дахин хүний амь үрэгдэхээс өмнө хориг арга хэмжээг авах хэрэгтэй гэсэн бол Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Израилийг эсэргүүцэгчдийн эсрэг хүч хэрэглэснийг буруушааж, элчин сайдын яамыг нүүлгэснийг олон улсын хууль, хэм хэмжээг зөрчсөн явдал гэжээ.

Харин Өмнөд Африкийн хувьд Израилийн дайралтыг үгүйсгэж, Израиль дахь элчин сайдаа нутаг руугаа эгүүлэн татсан байна.

Эх сурвалж: BBC

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57295
1 эможи

keyboard_arrow_up