Трампын хатуу бодлого Азийн гурван том гүрнийг улам дотносгов

2018 оны 5 сарын 14

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНХАУ- ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар Токиод уулзлаа.

БНСУ -ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абе, БНХАУ -ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар Токиод уулзлаа. БНСУ -ын Ерөнхийлөгч, БНХАУ - ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд нар 2011 оноос хойш Японд айлчлаагүй байсан юм.

Азийн гурван улс харилцаагаа гэнэт сэргээж буй шалтгааныг ажиглагчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гадаад бодлоготой холбон тайлбарлаж байна. Ерөнхийлөгч Трамп зүүн Азид ширүүхэн бодлого явуулж эхэлсэн. Үүний эсрэг хариу арга хэмжээ авч, харилцаагаа сэргээн худалдаа наймаагаа эрчимжүүлснээр бүс нутаг дахь Вашингтоны нөлөөллийг бууруулж чадна хэмээн үзэж байна.

Газар нутгийн маргаанаас болж Хятад, Японы харилцаа 2012 оноос хойш зогсонги байдалтай байсан. Гэтэл Вашингтоны баримталж буй шинэ бодлого, татварын шинэ тариф зэрэг нь гурван талт хэлэлцээр хийхээс аргагүйд хүргэсэн хэмээн ажиглагчид дүгнэж буй.

Токио дахь Global Studies төвийн шинжээч Киёоки Сегачи хэлэхдээ “Гурван талт уулзалт хийх болсон нь Ерөнхийлөгч Трампын Азид явуулж буй бодлоготой холбоотой ч өөр шалтгаан бас бий. Дээрх гурван улс удахгүй болох АНУ болон БНАСАУ -ын удирдагчдын уулзалтыг хүлээн зөвшөөрч байгаа ч тэдний нөхөрлөл цаашид юунд хүрэхээс эмээж байна. Хэрэв Ерөнхийлөгч Трампын зорилго Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох ажлаар хязгаарлагдвал хэрхэх вэ. Тэгвэл Умард Солонгосын холын зайн тусгалт пуужингууд хөрш орнуудад аюул заналхийлсэн хэвээр үлдэнэ. Энэ мэт асуудлуудыг гурван талт уулзалтаар хэлэлцэх байх” хэмээв.

Азийн гурван улсын төр засгийн тэргүүнүүд мөн хоёр талт уулзалтууд хийсэн байна.

Робин Хардинг 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57244
0 эможи

keyboard_arrow_up