“APPLE” компани хилийн чанадад байршуулсан мөнгөн хөрөнгөө “НУУВ“
“Apple” компани өнгөрсөн улирлын санхүүгийн тайландаа гадаадад байршуулсан мөнгөн хөрөнгийн хэмжээгээ тайлагнаагүй байна. Зөвхөн “Apple” ч гэлтгүй “Netflix”, “Microsoft”, “Google”, “Oracle” зэрэг томоохон компаниудын тайланд ч мөн гадаадад хэр их хэмжээний мөнгө байршуулсан нь тусгагдаагүй ажээ. Татварын шинэчлэлээр дамжуулан Дональд Трамп томоохон компаниудын мөнгөн урсгалыг АНУ руу эргүүлэн татахаа амлаад байгаа юм. 12 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн Татварын шинэ хуулийн дагуу компаниудад ногдуулах татварыг 35 хувиас 15.5 хувь болж бууруулсан юм. “Apple” компанийн хувьд хилийн чанадад байршуулсан 252 тэрбум ам.долларын хөрөнгөө эргүүлэн татахаар төлөвлөж байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан юм. Хэдий тийм боловч өнгөрсөн оны есдүгээр сараас хойш хилийн чанад дахь мөнгөн хөрөнгөө тайлагнаагүй нь Дональд Трампын шинэчлэл хэрэгжиж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байгааг шинжээчид онцолж байна.
Мөн татварын шинэчлэл хэрэгжиж эхэлсэн ч оны эхний улиралд компаниудын гадаадад байршуулж байгаа мөнгөний хэмжээ буураагүй байгааг шинжээчид мөн онцоллоо. Түүнчлэн “Facebook”, “Pepsi”, “Cisco” компаниудын гадаадад байршуулсан мөнгөний хэмжээ нэмэгдсэн байна.
Эх сурвалж: http://bloombergtv.mn/
|