Малайзийн шинэ Ерөнхий сайд: 92 настай Махатхир Мохамад

2018 оны 5 сарын 11

Малайзийн төрийн эрхийг 61 жилийн турш барьсан Үндэсний фронт эвслийнхэн энэ удаагийн парламентын сонгуульд ялагдал хүлээсэн нь олон улсын анхаарлыг татаад байна. 

Сөрөг хүчнийхний гэнэтийн ялалт төрийн эрхэнд байсан Үндэсний фронт намын дээд албан тушаалтнууд авлига хээл хахуультай холбоотой томоохон хэрэгт орооцолдсонтой холбоотой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. 

Сонгуулийн үр дүнгээр Малайзийн сөрөг хүчний Итгэлийн эвсэл намынхан парламентийн 222 суудлаас 113-ыг нь авч олонх болсоноороо Ерөнхий сайдын албан тушаалд өөрийн намын дарга, 92 настай Махатхир Мохамадыг дэвшүүлжээ. 

Зарим нь түүнийг дарангуйлагч гэж тодорхойлдог бол нөгөө хэсэг нь түүнийг ухаалаг удирдагч гэдэг. 

Махатхир Мохамад нь 1981-2003 он хүртэл  Малайзийн 4 дэх Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай ба түүний төрийн эрх барьсан 22 жилийг малайзчууд “цэцэглэлтийн үе” гэж нэрлэдэг. 

Зарим нь түүнийг дарангуйлагч гэж тодорхойлдог бол нөгөө хэсэг нь түүнийг ухаалаг удирдагч гэдэг. Гагцхүү бүгд түүнийг Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байхдаа сайн менежер байж, Малайзийн эдийн засгийг сайжруулсан  гэдэгтэй санал нэг байдаг аж. 

Улс төр судлаачдын үзэж байгаагаар сонгуульд сөрөг хүчнийхэн ялалт байгуулсан нь Малайзийн улс төрийн тогтолцоонд томоохон цохилт болж өгч байгаа гэнэ. Үүнтэй холбоотойгоор тус улсын дотоод бодлогод багагүй өөрчлөлт орох нь тодорхой аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57171
0 эможи

keyboard_arrow_up