Ангела Меркель: Цаашид АНУ-д найдаад хэрэггүй
Европ цаашид АНУ-д найдаад хэрэггүй хэмээн ХБНГУ-ын канцлер Ангела Меркель мэдэгдсэн талаар Спутник Интернэшнл агентлаг мэдээлжээ.
АНУ Ираны цөмийн гэрээнээс гарч буйгаа мэдэгдсэний дараа Германы канцлер Ангела Меркель, “АНУ цаашид биднийг зүгээр хамгаалаад байж чадахгүй. Тийм учраас Европ хувь заяагаа өөрийн гартаа авах хэрэгтэй. Энэ бол бидний ирээдүйн зорилго” хэмээн онцолжээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өөрийн твиттер хуудаснаа Франц, Герман болон Их Британи АНУ Ираны цөмийн гэрээ буюу Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөнөөс гарах шийдвэр гаргасанд харамсаж буйгаа илэрхийлжээ.
Өнгөрсөн мягмар гарагт АНУ-ын төрийн тэргүүн Доналд Трамп Вашингтон Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнээс гарч, Тегераны эсрэг гаргасан хориг арга хэмжээнүүдээ сэргээж байгаагаа мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: GOGO.MN