Д.Трамп, Ким Жон Ун нар СИНГАПУРТ уулзахаар боллоо

2018 оны 5 сарын 11

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Твиттертээ Хойд Солонгосын төрийн тэргүүн Ким Жон Унтай Сингапурт зургаадугаар сарын 12-нд уулзахаар болсон тухайгаа бичсэн байна.

"Олон хүн хүлээж байгаа Ким Жон Ун бид хоёрын уулзалт Сингапурт зургаадугаар сарын 12-нд болно. Энэ онцгой мөч дэлхийн энх тайвны төлөө байх болно гэдэгт бид хоёул эрмэлзэж байна" хэмээн Твиттертээ бичжээ.

Уулзах саналыг Хойд Солонгосын төрийн тэргүүн гаргасан юм.

Өнөөдрийг хүртэл АНУ-ын Ерөнхийлөгч Хойд Солонгосын төрийн тэргүүнтэй албан ёсоор уулзаж байгаагүй ажээ.

Тэдний уулзах газрын талаар олон таамаглал байсан бөгөөд тэдгээрийн дунд Солонгосын хойг дахь зэвсэггүй бүс, Швейцар, Швед зэрэг Европын төвийг сахисан улсууд, Монгол болон Оросын Алс Дорнодыг нэрлэж байсан юм.

Эх сурвалж: BBC

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57127
0 эможи

keyboard_arrow_up