“Vanity Fair” сэтгүүл бяцхан ханхүүг онцолжээ
Германы “Vanity Fair” сэтгүүл Британийн бяцхан ханхүүг онцолж зургаар нь сэтгүүлийнхээ нүүр хуудсыг чимсэн тухай “Hollywoodlife.com” мэдээллээ.
Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям болон гүнж Кейт Миддилтон нарын анхны хүүхэд Жорж Александр Луи өнгөрсөн оны долоодугаар сарын 22-нд хорвоод мэндэлсэн билээ.
Англичууд ханхүүгийнхээ нэг насны төрсөн өдрөөр томоохон хэмжээний баяр наадам зохион байгуулахаар бэлдэж буй аж. Энэ сар гарсны дараа Лондон хотын төвд “Бяцхан ханхүү нэг нас хүрэхэд хэд хоног үлдлээ” гэж бичсэн механик самбарыг байршуулж, олон төрлийн бэлэг дурсгалын зүйл худалдаж эхэлжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард есөн сартай ханхүү Жорж аав ээжийнхээ хамтаар Шинэ Зеланд, Австрали улсад айлчилсан юм.