Хунтайж Харри, Мэган Маркл нарын хурим ес хоногийн дараа болно
Их Британийн хунтайж Харри болон Холливүүдийн жүжигчин Мэган Маркл нар нь тавдугаар сарын 19-нд Бэркшир дахь Виндсорын цайз дотор байрладаг Гэгээн Жоржийн сүмд хуримын ёслолоо хийхээр болжээ. Гэгээн Жоржийн сүмд Английн хатан хаан, түүний ах, нагац ах зэрэг хааны удмынхны өндөр зэрэглэлийн хуримын ёслолууд болж байсан түүхтэй юм.
ХУРИМЫН БЭЛТГЭЛ БОЛОН ЗОЧИД
Хуримын ёслол Бэркшир дэх Виндсор хотоор сүйх тэрэгтэй аялал хийснээр эхэлнэ. Тэрээр албан ёсны болон төрийн ёслолын үйл ажиллагаанд хэрэглэгддэг “Ascot Landay” сүйх тэргийг хуримын ёслолдоо ашиглахаар сонгосон байна.
Сүйх тэрэгтэй аяллын дараа хуриманд уригдсан 600 зочны хамт хүндэтгэлийн зоог барина. Харин орой нь 17-р зууны хааны удмынхны эдлэн газар болох Frogmore House-д 200 зочны хамт баяраа үргэлжлүүлэн тэмдэглэнэ.
Меган Марклын аав Томас Маркл, ээж Дориа Рагланд нь долоо хоногийн өмнө Английн хатантай уулзаж, хуримын ёслолд оролцохоор хүрэлцэн ирнэ. Мэган Марклын эцэг, эх түүнийг зургаан настай байхад салжээ. Тэрээр миний чухал, аз жаргалтай үйл явдлыг хамт хуваалцах гэж байгаад баяртай байна хэмээн мэдэгдсэн байна. Харин хунтайжийн талаас Английн хатан хааны нөхөр Эдинбүрг гүн сүүлийн сар эрүүл мэндийн шалтгааны улмаас хааны удмын үйл ажиллагаанд харагдаагүй хэдий ч энэ чухал ёслолд оролцохоор болсон юм. Алдартнуудаас дурдвал Spice girls хамтлаг, дуучин Элтон Жон, теннисний од Серена Уиллиамс, телевизийн од Милли Макинтош зэрэг олны танил хүмүүс уригдсан байна.
Сонирхуулахад Кэнсингтоны ордноос АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг хуримын ёслолд оролцуулахгүй байх шийдвэрийг олон нийтэд зарлажээ. Түүнчлэн хунтайжийн найзууд болох Барак Обама, Мишэл Обама нарт ч хуримын урилга очоогүй аж.
Хуримын ёслолыг Виндзор цайзын талбайгаас 1000-аад хүн шууд үзэх боломжтой бөгөөд
Виндсор хотод хоолны саравчнууд, том дэлгэцийг байрлуулж, туг далбаагаар чимэглэх юм.
ХУРИМЫН ДААШИНЗ БОЛОН ТИТЭМ
Мэган Марклыг хааны удмын үнэт эдлэл зүүнэ хэмээн таамаглаж байна. Диана гүнж нас барахдаа өөрийн үнэт эдлэлүүдээ хүүхдүүддээ үлдээсэн байдаг. Кэмбрижийн гүнгийн авхай Кэйт ч ёслолын үйл ажиллагаандаа Английн хатан хааны үнэт эдлэлээс зүүж байжээ. Харин хуримын даашинзыг Английн дизайнер урлаж байгаа хэдий ч тухайн өдөр олны нүдэн дээр ил болно.
ХУРИМЫН ГЭРЧ
Хунтайж Харригийн хуримын гэрч нь Хунтайж Уиллиам болох юм. Харин Кэнсингтоны ордны харилцааны менежерийн мэдээлснээр Меган Маркл үзэл санаа нийлсэн дотно найзуудтай хэдий ч хуримын гэрчээр аль нэгийг нь сонгохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: GOGO.MN