Иранчууд Дональд Трампын шийдвэрт бухимдан, АНУ-ын Төрийн далбааг шатаав

2018 оны 5 сарын 10

Arslan.mn

АНУ Ираны хэлэлцээрээс гарахаар болсонд иранчууд бухимдаж байгаагаа илэрхийллээ. Тус улсын эрх баригчид Парламентын чуулга уулзалтын үеэр АНУ-ын Төрийн далбааг шатааж, Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой баримт бичгийг устгасан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн хэлэлцээрийг "Маш муу хэлэлцээр" хэмээн шүүмжилж энэ хэлэлцээрээс гарна гэдгээ мэдэгдээд байгаа юм. Түүнийг "Алдаатай шийдвэр" гаргасан гэж Францын талаас шүүмжилсэн байна. Тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Германд хийсэн айлчлалынхаа үеэр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Ираны цөмийн хөтөлбөрийн хөгжүүлэлтэд хяналт тавих хамгийн зөв шийдэл нь Ираны хэлэлцээр" байсан гэдгийг цохон тэмдэглэжээ.

Мөн БНХАУ Дональд Трампын шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. БНХАУ Ирантай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгээ онцолжээ.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57074
0 эможи

keyboard_arrow_up