Дональд Трамп Ираны цөмийн хэлэлцээрээс гарах эсэхээ шийдвэрлэнэ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн хэлэлцээрээс гарах эсэхээ өнөөдөр зарлана гэдгээ твиттертээ жиргэлээ.
2015 онд дэлхийн зургаан их гүрний Иран улстай байгуулсан хэлэлцээрийг Дональд Трамп “Маш муу хэлэлцээр болсон” гэж шүүмжилсээр байгаа юм. Энэхүү хэлэлцээр нь Ираны цөмийн хөтөлбөрийн аюул заналхийллийг хязгаарлаж чадахгүй байна гэж тэрбээр үзэж байгаа ажээ. Харин Европын холбоотон улсууд Ираны цөмийн хэлэлцээрт үлдэхэд нь АНУ-д шахалт үзүүлсэн хэвээр байна. Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани "АНУ Ираны цөмийн хэлэлцээрээс гарсан ч Иран улс хэлэлцээрийг орхихгүй" гэж мэдэгдлээ. Мөн цаашид энэ хэлэлцээрийн хэрэгжилтийг үргэлжлүүлэн хангахыг хүсэж байгаагаа тэрбээр Мешхед хотод хийсэн мэдэгдэлдээ дурджээ. Үүнээс гадна цөмийн хэлэлцээр Иранд ашигтай тусаж байгааг Хассан Рухани онцолсон юм.
Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
|