Владимир Путиныг эсэргүүцсэн жагсаалын үеэр 1600 хүнийг баривчилжээ
Владимир Путин энэ даваа гарагт Ерөнхийлөгчийн тангараг өргөнө. Тангараг өргөх ёслолоос өмнө буюу өнгөрсөн амралтын өдөр ОХУ-ын хэмжээнд олон мянган иргэн Владимир Путиныг эсэргүүцэн жагссан байна.
Москва, Калининград, Санкт-Петербург зэрэг 20 гаруй хотод болсон жагсаалын үеэр 1600 гаруй хүнийг баривчилжээ. Жагсаал зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн гэх Алексей Навальныйг ч мөн баривчилсан байна. Авлигын эсрэг тэмцэгч Алексей Навальный Владимир Путинтэй өрсөлдөж, түүнийг хатуу шүүмжилсээр ирсэн юм. Жагсагчид Владимир Путиныг “Оросын хаан биш, улсын эрх чөлөөг эргүүлэн өг” гэсэн уриа лоозон барьж, бухимдлаа илэрхийлсэн байна. Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дөрөв дэх удаагаа улиран сонгогдож, ирэх зургаан жилд Төрийн эрх барихаар болсон юм.
Алексей Навальный сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байсан ч хууль эрх зүйн шаардлагаас болж боломжгүй болсон юм. Түүний эсрэг зохиомол хэрэг үүсгэсэн гэж дэмжигчид нь үздэг ажээ.
Эх сурвалж: bloombergtv.mn
|