“Avengers: Infinity War“-ийн олон улсаас олсон орлого 1.1 тэрбум ам.доллар давав

2018 оны 5 сарын 07

Arslan.mn

“Marvel Comics”-ийн супер баатруудын нэгдэл “Avengers”-аас сэдэвлэн бүтээсэн "Avengers: Infinity War" кино “Box Office”-ийн жагсаалтыг дахин тэргүүллээ. “Comscore”-ийн мэдээлснээр "Avengers: Infinity War" кино өнгөрсөн долоо хоногт Хойд Америкийн кино театруудаас 112.4 сая ам.долларын орлого олсон байна. Харин олон улсаас олсон орлого нь 1.1 тэрбум ам.доллар давжээ. Өмнө нь ямар ч кино ийм богино хугацаанд дээрх хэмжээний орлого олж байгаагүй аж. Энэ нь нээлтээ хийсэн даруй үзэгчдийг байлдан дагуулсан 2016 онд нээлтээ хийсэн "Captain America: Civil War" болон 2012 оны "The Dark Knight Rises" киноны амжилтыг давсан үзүүлэлт болж байна.

Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт шинээр нээлтээ хийсэн “Lionsgate Films”-ийн романтик, инээдмийн төрлийн "Overboard" кино 14.7 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтыг удаалжээ.

Харин таван долоо хоногийн өмнө нээлтээ хийсэн “Paramount Pictures”-ийн бүтээл аймшгийн төрлийн "A Quiet Place" кино 7.6 сая ам.долларын орлогоор жагсаалтын гуравдугаарт бичигдэж байна. "A Quiet Place"-ийн олон улс дахь орлого 255 сая ам.доллараар хэмжигдэж байгаа нь "Get Out" киноны орлогоос давсан дүн болжээ. Энэхүү кино БНХАУ-д энэ сарын 18-нд нээлтээ хийнэ.

Н.Номин-Эрдэнэ

Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56962
0 эможи

keyboard_arrow_up