Өнөөдөр Кремльд В.Путины ТАНГАРАГ ӨРГӨХ ёслол болно

2018 оны 5 сарын 07

Arslan.mn

ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дөрөв дэх удаагаа сонгогдож, ирэх зургаан жил Оросын төрийн тэргүүний албыг хаших Владимир Путины тангараг өргөх ёслол өнөөдөр Кремльд болно.

Тэрээр 2000, 2004 онд Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан билээ. Оросын үндсэн хуульд нэг хүн сонгуульд гурав дарааллаж нэрээ дэвшүүлж болохгүй гэж заасантай холбоотойгоор тэрээр 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшилгүй өнжсөн юм.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Москвагийн цагаар 12 цагт эхлэх ба “Первый канал”, “Россия 1”, “Россия 24”, НТВ, ОТР, МИР зэрэг сувгуудаар шууд дамжуулах аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56946
0 эможи

keyboard_arrow_up