Ш.Абэ, Ши Жиньпин нар утсаар ярьжээ
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар анх удаа утсаар ярьжээ. Энэ тухай телевизийн “NHK” суваг мэдээлэв.
Тус телевизийн мэдээлснээр, талууд Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудал хийгээд тус улсын удирдагч Ким Жөн Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалтын талаархи асуудлыг хэлэлцсэн байж магадгүй аж.
Түүнчлэн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс эргэлт буцалтгүйгээр, бүрэн ангижруулахыг Умард Солонгосын эрх баригчдаас үргэлжлүүлэн шаардах Японы байр суурийг илэрхийлэхийн сацуу Умард Солонгост хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд тус улсын эрх баригчдад дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байгаагаа Японы ерөнхий сайд илэрхийлсэн байж магадгүй байна.
Эх сурвалж: montsame.mn
|