БНСУ: Хоёр Солонгос энхийн хэлэлцээрт хүрсэн ч АНУ-ын арми Өмнөдөд байрласан хэвээр байна
"Хоёр Солонгос энхийн хэлэлцээр байгуулсан ч АНУ-ын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн БНСУ-д байрласан хэвээр байна" гэж Мун Жэ Иний Засгийн газар мэдэгдлээ. "Америк цэргүүд Солонгосын хойгт байрлах нь энхийн хэлэлцээр байгуулах асуудалтай ямар ч хамааралгүй" гэдгийг БНСУ-ын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч онцолсон юм.
1953 онд Солонгосын дайн дууссаны дараа аюулгүй байдлыг хангах зорилгоор АНУ-ын 29 мянган цэрэг БНСУ-д байрласан байдаг. БНАСАУ-ын тал эдгээр цэргүүдийг Солонгосын хойгоос гаргах нөхцөлөөр цөмийн зэвсгээсээ татгалзана гэж мэдэгдэж байсныг ажиглагчид онцолжээ. Өнгөрсөн баасан гарагт болсон хоёр Солонгосын удирдагчдын түүхэн уулзалтаар талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгож, 70 орчим жил үргэлжилсэн дайсагнасан харилцаандаа цэг тавьж, энхийн хэлэлцээр байгуулахад санал нэгдсэн юм. Талууд энэ онд багтаан хэлэлцээрт хүрнэ гэж мэдэгдээд байна.
Үүнээс гадна БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Пхеньянд айлчилж байна. БНХАУ-ын Төрийн дээд албан тушаалтан сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа БНАСАУ-д айлчилж байгаа юм. Ван Иг БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд угтсан авчээ. Түүний айлчлал хоёр өдөр үргэлжилнэ.
Эх сурвалж: bloombergtv.mn
|