ДЭМБ: Агаарын бохирдлын улмаас жилд долоон сая хүн амиа алдаж байна
2018 оны 5 сарын 02
Агаарын бохирдлын улмаас дэлхий даяар жилд долоон сая хүн амиа алдаж байна гэсэн тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байна. 10 хүн тутмын ес нь хорт хавдар, зүрх судасны өвчлөл үүсгэдэг бохирдолд өртөж байгааг 2016 оны судалгаанд онцолжээ. Зүүн Өмнөд Ази болон Газар дундын тэнгисийн зүүн бүсүүдэд агаарын бохирдол хамгийн өндөр гэж бүртгэгджээ. Хэдий тийм боловч гадаад орчны агаарын бохирдлоос гадна айл өрхүүдийн дотоод орчны бохирдол хүний эрүүл мэндийг ноцтой хохироож байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онцолсон байна. 2016 онд л гэхэд өрхийн хэрэглээтэй холбоотой ялгарч байгаа бохирдлоос болж 3.8 сая хүн амиа алджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









56801
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс