Макроны эхнэр Меланья Трампын амьдралыг ээдрээтэй гэжээ

2018 оны 5 сарын 01

Францын Ерөнхийлөгчийн эхнэр Брижит Макрон Le Monde  сонинд ярилцлага өгөхдөө  Америкийн тэргүүн хатагтай ямар сэтгэгдэл төрүүлснийг  хэлжээ гэж The Guardian сонинд мэдээлжээ.

Тэрээр, Трампын эхнэрийг “сайхан сэтгэлтэй, үзэсгэлэнтэй, нээлттэй, ухаантай эмэгтэй” гэж хэлсэн байв. “Бидний  сэтгэлгээ ихээхэн төстэй. Хамтдаа бид ихээхэн хөгжилтэй байлаа” гэж Брижит онцолжээ.  Мөн, олны нүдэнд Меланья  бүрэгдүү  харагддаг нь амьдрал дээр тийм биш. Тэрбээр ямар нэгэн  зүйлд шоглоомоор хандан инээж элэглэж чадна. Ганцхан түүнийгээ над шиг харуулаад байдаггүй гэж Брижит үнэлсэн байлаа.

Макроны эхнэр Меланья Трампын  амьдралыг ээдрээтэй гэжээ

Макроны эхнэр Меланьягийн  амьдралын хэв маягт харамсалтайгаар хандан  хязгаарлалтайг нь ярьжээ. “Тэрбээр Цагаан ордонд цонх онгойлгохдоо хүртэл хязгаарлалт дор. Гудамжинд гараад явж чадахгүй хэмээжээ. Францын тэргүүн хатагтай өөрөө бол өдөр бүр Парисын гудамжаар зугаалдаг. Би бол Макроны эхнэр болохоос  тэргүүн хатагтай биш гэсэн байв.

Энэ хоёр хатагтай өөрийн орондоо загварын жишиг болсон дэгжин эмэгтэйчүүдэд тооцогддог. Францын Ерөнхийлөгчийг АНУ-д айлчлах үеэр Меланья  поротоколын дагуу франц брэндийн гоёлоор гангарсныг  загварын  хэвлэлүүд магтжээ. Брижитийн гоёл ч тэдэнд таалагдсан байлаа.

Францын Ерөнхийлөгч  эхнэрийнхээ хамт дөрөвдүгээр сарын 23-26-ны хооронд Вашингтонд айлчилжээ.

Макроны эхнэр Меланья Трампын  амьдралыг ээдрээтэй гэжээ

Макроны эхнэр Меланья Трампын  амьдралыг ээдрээтэй гэжээ

Макроны эхнэр Меланья Трампын  амьдралыг ээдрээтэй гэжээ

Эх сурвалж: EAGLE.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
56731
1 эможи

keyboard_arrow_up