Дональд Трамп Ким Чен Унтай хийх уулзалтаа гуравдагч оронд хийхээс зайлсхийв

2018 оны 5 сарын 01

Arslan.mn

АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалт хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүс, эсвэл Сингапурт болж магадгүй талаар Дональд Трамп мэдэгдлээ. Тэрбээр Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ “Уулзалт үр дүнд хүрэхээргүй бол орхиж гарна” гэдгээ онцолжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Уулзалтыг хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүс дэх Энх тайвны ордон, Эрх чөлөөний ордонд хийх талаар судалж байгаа. Энэ их сонирхолтой хувилбар гэж харж байна. Харагдах байдал нь зарим хүмүүст нэг их таалагдахгүй байж мэднэ, заримд нь ихэд таалагдахыг үгүйсгэхгүй. Энэ талаар Мун Жэ Интэй ярилцсан. Байгаа газарт нь очиж байгаа болохоор нөхцөл байдал их нааштай санагдсан. Хэрэв уулзалт үр дүнтэй болбол маш том баяр болно гэсэн үг. Энэ баяраа газар дээр нь тэмдэглэнэ, аль нэг гуравдагч улсад биш. Сингапураас авахуулаад өөр бас хэдэн байршлыг судалж байна. Нэг таатай мэдээ нь бүх улс орнууд энэ уулзалтыг хийхийг хүсэж байгаа. Мөн бас нэг зүйлийг хэлье. Уулзалт хэрэв үр дүнд хүрэхгүй бол би уулзалтыг хүндэтгэлтэйгээр орхиж гарах болно” гэж мэдэгдлээ.

Уулзалтыг зохион байгуулах хүсэлтэй орны тоо олон байгаа хэдий ч БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай хийх уулзалтаа гуравдагч оронд хийхээс зайлсхийж байгаагаа Дональд Трамп тодотгосон байна. Өмнө нь Ким Чен Унтай уулзалт хийх боломжтой 2-3 байршлыг судалж байгаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч “жиргэж” байсан юм. Эдгээрийн тоонд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Сингапур багтсаныг эх сурвалж мэдээлж байв.

Ирэх зургаадугаар сарын эхээр товлогдсон энэхүү уулзалтаар талууд БНАСАУ-ын цөмийн зэвсэг болон баллистик пуужингийн хөтөлбөрийн асуудлыг хэлэлцэнэ.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56710
0 эможи

keyboard_arrow_up