Ким Чен Ун, Мун Жэ Ин: 70 жил үргэлжилсэн Солонгосын дайныг эцэслэнэ

2018 оны 4 сарын 30

Arslan.mn

Хоёр Солонгосын удирдагчид 70 орчим жил үргэлжилсэн дайсагнасан харилцаандаа цэг тавьж, энэ ондоо багтаан энхийн хэлэлцээр хийхээр зорьж байгаагаа мэдэгдлээ. Мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохоор талууд санал нэгдсэн байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нар 2007 оноос хойших анхны түүхэн уулзалтаараа “Панмунжомын тунхаг бичиг”-т гарын үсэг зурлаа. Үүний дагуу талууд ирэх тавдугаар сард батлан хамгаалах салбарт яриа хэлэлцээ хийхээр тогтов. Мөн Индонезид энэ оны наймдугаар сард болох Азийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад олон улсын томоохон арга хэмжээнүүдэд хоёр Солонгос хамтран оролцохоо мэдэгджээ.

Үүнээс гадна БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин энэ намар Пхеньянд айлчлах товтой байна.

БНАСАУ-ын удирдагч бараг 70 жилийн дараа буюу Солонгосын хойг хуваагдсанаас хойш анх удаа БНСУ-ын газар нутагт хөл тавьлаа. Ким Чен Ун, Ши Жиньпин нарын уулзалттай харьцуулахад хоёр Солонгосын удирдагчдын уулзалт нэлээд халуун дулаан уур амьсгалтай болсон гэж олон улсын ажиглагчид дүгнэж байна.

Хоёр Солонгосын удирдагчдын уулзалт албан ёсоор орон нутгийн цагаар 09.30 цагт эхэлж, яриа хэлэлцээ 10.30 цагт Панмунжом тосгоны Энх тайвны ордонд эхэллээ. Ерөнхийдөө уулзалт 100 орчим минут үргэлжилсэн байна. Үдээс хойших уулзалт орон нутгийн цагаар 16.30 цагаас эхэлсэн юм. Яриа хэлэлцээрийн тухайд Мун Жэ Ин, Ким Чен Ун нар цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс татгалзах асуудлаар санал солилцсоныг БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас баталгаажуулаад байна.

Ким Чен Ун Өмнөдийн нутагт хөл тавьсан цагаасаа энхийг эрхэмлэж байгаагаа илэрхийлж байсныг олон улсын ажиглагчид онцолж байна. Тэрбээр хүндэт зочны дэвтэрт "Энхийн цаг үе эхэллээ" гэж бичжээ. Түүнчлэн хоёр Солонгос алдсан цаг хугацаагаа нөхөхийн тулд уулзах давтамжаа нэмэгдүүлж, байнга уулзах хэрэгтэй гэсэн санааг илэрхийлсэн байна.

Харин нөгөө талаас Мун Жэ Ин "Панмунжом тосгон энх тайвны бэлгэ тэмдэг" болж байгааг онцоллоо. Сүүлийн мэдээллээр талууд хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, танилцуулж магадгүй байгаа юм байна.

Хоёр Солонгосын удирдагчид сүүлийн 11 жилд анх удаа, Солонгосын дайнаас хойш гурав дахь удаагаа уулзаж байгаа юм. Өмнө нь 2000, 2007 онд БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод уулзаж, хамтарсан тунхагт гарын үсэг зурж байжээ.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56660
0 эможи

Zochin
2018-04-30 12:57
70 jil daitaj baigaa yum uu
keyboard_arrow_up