Хоёр Солонгосын тэргүүн хатагтай нарын уулзалтын тухайд
Өчигдөр хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт болж өнгөрлөө. Энэ уулзалтыг гадаадын ажиглагчид тун амжилттай хэмээн дүгнэжээ.
Уулзалтын хамгийн гол үр дүн гэвэл 1953 онд хоёр Солонгосын дайны гал зүгссон ч Энхийн хэлэлээр одоо хүртэл байгуулаагүй байсан, тэгвэл энэ ондоо багтаж Энхийн хэлэлцээр байгуулахаар хоёр тал тохиролцлоо. Ингэснээр Солонгосын хойгийн дайнд цэг хатгаж, энд энхтайван байдал тогтох нөхцөл бүрдэж байгаа юм.
Уулзалт өглөө орон нутгийн цагаар 9,30 цагт эхэлэхэд зөвхөн хоёр тэргүүн нарын хооронд эхэлсэн. Тэргүүн хатагтай нар энэ уулзалтад оролцох эсэх талаар тодорхой мэдээлэл байхгүй байсан юм. Тэгвэл орой 18,30 цагийн хамтарсан хүлээн авалтын өмнөхөн хоёр тэргүүн хатагтай нар анх удаагаа уулзлаа.
Умардын тэргүүн хатагтай И Сол Жү өндөр хамгаалалттайгаар хилийн цэрэггүй бүсэд орж ирж байгаа бичлэгийг шууд дамжуулсан.
Түүнийг Панмунжомд хүрэлцэн ирэхэд Өмнөдийн тэргүүн хатагтай Ким Жон Сүг угтан авч тэд хамтдаа оройн зоогт орсон юм.
Эргэн сануулахад Ким Чен Ун өнгөрөгч гуравдугаар сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийхдээ тэргүүн хатагтай И Сол Жүгийн хамт явсан билээ. Энэхүү уулзалт болохоос долоон хоногийн Ким Жон Ун эхнэрээ тэргүүн хатагтай хэмээн өргөмжилснийг ажиглагчид Өмнөд Солонгос болон АНУ-ын ерөнхийлөгч нартай уулзах дээд хэмжээний уулзалтын өмнө эхнэрийнхээ статусыг өргөж буй хэрэг гэж үзэж байсан.
Умард Солонгосын тэргүүн хатагтай И Сол Жү нөхрөөсөө таван насаар дүү бөгөөд энэ жил 28 нас хүрч байгаа аж. Тэрбээр дуучин мэргэжилтэй, хоёр хүү, нэг охинтой ажээ.
Эх сурвалж: Zaluu.com