Их Британий шинэ ханхүүд нэр хайрлалаа

2018 оны 4 сарын 28

Өчигдөр орой Кэнсингтоны ордон Их Британий ханхүү, гүн Уилльям, гүнгийн ахайтан Кэйт Мидлтон нарын шинэ мэндэлсэн хүүд Луйз Артур Чарльз хэмээх нэр хайрласныг зарлалаа.

Түүнийг цаашид Кэмбрижийн ханхүү Луйз (Prince Louis of Cambridge) хэмээн өргөмжилж байхаар болжээ. Эцэг, эхийнх нь сонгосон энэ нэр бол Британий язгууртнуудын түүхэнд ховорт тооцогддог. Хаан ширээнд сууж байсан эрхмүүдээс хэн нь ч ийм нэртэй байгаагүй.

Германы Людвиг хэмээх нэрийг Англи, Франц хэл рүү хөрвүүлсэн нь Луйз бөгөөд “алдар нэртэй дайчин” гэсэн утгатай үг гэнэ.

Хатан хаан Элизабет II-ын нөхөр Филипийн авга ах Лорд Моунтбаттены нэрийг Луйз гэдэг байжээ. Тэрээр Дэлхийн хоёрдугаар дайны үед цэргийн командлагч байсан, Энэтхэгийг колоничолж байхад сүүлийн захирагч нь байсан, шинэ мэндэлсэн ханхүүгийн өвөө Чарльзийн гол хүмүүжүүлэгч байсан тул дурсгал болгож нэрийг нь өгсөн гэнэ.

Лорд Моунтбаттен 1979 онд Ирландын Бүгд Найрамдахчуудын Армийн тавьсан тэсрэх бөмбөгөнд амиа алдаж байжээ.

Ханхүү Луйз нь Их Британий хаан ширээг залгамжлах эрхтэй хүмүүсийн тавдугаарт эрэмбэлэгдэж байна.
 

Эх сурвалж: ikon.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56632
0 эможи

keyboard_arrow_up