Макроны дэвшүүлсэн Ираны цөмийн хэлэлцээрийг шинэчлэх асуудлыг Трамп дэмжих үү?

2018 оны 4 сарын 26

Arslan.mn

Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг хадгалан авч үлдэхийн тулд хэлэлцээрийг шинэчлэн байгуулах саналыг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон дэвшүүлсэн тухай эх сурвалж мэдээллээ. 

АНУ-д төрийн айлчлал хийж буй Э.Макрон энэ саналыг өчигдөр Дональд Трамптай Цагаан ордонд хэлэлцээ хийх үеэрээ дэвшүүлсэн байна.

Уг хэлэлцээний дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ Э.Макрон хэлэхдээ “Ираны цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг шинэчлэн байгуулах саналыг би дэвшүүлсэн” гэжээ.

Гэхдээ Д.Трамп өчигдрийн хэвлэлийн бага хурлын үеэр энэ хэлэлцээрийн талаар огт ам нээгээгүй байна. Уг хэлэлцээрийг хэрхэхийг шийдвэрлэх сүүлчийн хугацаа ирэх сарын 12-нд дуусах юм.

Хэлэлцээр нь 2025 он хүртэл үргэлжлэх нөхцөлтэй. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56513
1 эможи

keyboard_arrow_up