Барбара Бушийн оршуулгад Америкийн бараг бүх экс ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар цуглажээ
Өнгөрсөн Бямба гарагт Хьюстон хотын Гэгээн Мартины сүмд тэргүүн хатагтай асан Барбара Бушийн оршуулгын ёслол болж, нэр хүндтэй олон хүн цуглажээ.
Барбара Буш өнгөрсөн Мягмар гарагт 92 насандаа таалал төгссөн юм.
Оршуулгын ёслолд оролцсон тэргүүн хатагтай Меланиа Трамп, ерөнхийлөгч асан, тэргүүн хатагтай асан эрхмүүдтэй дурсгалын зураг татуулжээ.
Зураг дээр эцэг, хүү Буш, Билл Клинтон, Барак Обама болон тэдний гэргий нар болох Лаура Буш, Хиллари Клинтон, Мишель Обама нар гарсан байна.
Амьд байгаа экс ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нараас зөвхөн Жимми Картер, түүний гэргий Розалин Картер нар байгаагүй гэнэ.
Ерөнхийлөгч асан Картер гадаадад аялж яваа бол эхнэр нь саяхан хагалгаанд орж, бие нь бүрэн тэнхрээгүй байгаагаас Барбара Бушийн оршуулгад оролцоогүй гэдгийг албаныхан мэдэгджээ.
Ерөнхийлөгч Дональд Трамп “уламжлалыг эвдэхгүй” байх шалтгаанаар оролцоогүй өнгөрсөн гэнэ. Учир нь тэргүүн хатагтай нарын оршуулгад ерөнхийлөгчийн алба хашиж буй хүн оролцож байгаагүй юм байна.
Эх сурвалж: Yahoo News
Эх сурвалж: IKON.MN
|