Луханскт хоёр иргэн их бууны суманд оногдож амиа алдав

2014 оны 7 сарын 08

Өнөөдөр Украины Луханск хотод их бууны сум зорчигч тээврийн жижиг оврын автобусыг оносон харамсалтай хэрэг гарчээ. Автобусанд зорчиж явсан хоёр хүн нас барж, дөрвөн хүн шархадсан байна. Луханскын төлөөлөгчийн газрын мэдээлсэнээр шархадсан хүмүүсийг эмнэлэгт яаралтай хүргэсэн гэнэ. Украины арми, босогчдын хоорондох зэвсэгт тулаанд энгийн иргэд золиослогдох явдал газар авсаар байна. Тиймээс зэвсэгт мөргөлдөөн болж буй газраас хол явахыг оршин суугчдад сануулав. Украины ерөнхийлөгч Петро Порошенкогийн энхийн төлөвлөгөө амжилтгүй хэрэгжиж байгаа бөгөөд арми хилийн чанадаас хүнд зэвсэгт тээвэрлэж байгаа гэж Оросын Итар-Тасс агентлаг мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5633
0 эможи
keyboard_arrow_up