Мүн Жэ Ин: БНАСАУ цөмийн зэвсгээс бүрэн татгалзахаа илэрхийлсэн
БНАСАУ Солонгосийн хойгийг "Цөмийн зэвсэггүй" бүс болгохыг зорьж байгаагаа илэрхийлсэн гэж БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгдлээ. Тэрбээр медиа компаниудын төлөөлөлтэй уулзах үедээ “Ирэх саруудад БНАСАУ-тай хийх дээд хэмжээний уулзалтууд бүсийн хэмжээнд энх тайван тогтооход суурь болно гэж найдаж байгаа”-гаа тодотгожээ. Харин АНУ-ын талаас Пхеньянд үргэлжлүүлэн шахалт үзүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм. АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Майк Помпео өнгөрсөн долоо хоногт Пхеньянд Ким Чен Унтай уулзсан гэж Дональд Трамп мэдэгдсэн юм. Мөн тэрбээр Ким Чен Унтай хийх уулзалтын бэлтгэл ажил хангагдаж байгааг онцолжээ. Одоогоор БНАСАУ-ын удирдагч "Цөмийн зэвсгээс татгалзах" асуудлыг хэлэлцэхэд нээлттэй байгаагаа илэрхийлсэн ч энэ талаар түүний байр суурь тодорхой болоогүй байгааг Цагаан ордны албаныхан онцолсон байна. Дональд Трамп "Хэрэв Ким Чен Унтай хийх уулзалт үр дүнд хүрэхээргүй байвал уулзалтыг орхиж гарна" гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж: bloombergtv.mn
|