Ерөнхийлөгчийн ордны дэргэд хүчтэй дэлбэрэлт болов
Бямба гаригт Сомалийн нийслэл Могадиш хот дахь Ерөнхийлөгчийн ордны дэргэд болсон хүчтэй дэлбэрэлтийн хариуцлагыг экстремист Аш Шабаб бүлэглэл хүлээжээ. Сомалийн Дотоод хэргийн яамны мэдээлснээр амиа золиослогч минажуулсан автомашинаар парламентын ордны гол хаалгаар нэвтрэхийг завджээ. Засгийн газрын цогцолборын нэг хэсэг болдог парламентын байр ерөнхийлөгчийн ордноос хэдхэн метрийн зайд оршдог аж. Халдлагын үеэр хамгаалалтын албаны цэргийн албан хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархдсан байна. Аль Киады-гийн бүрэлдэхүүний нэг гэгддэг Аш Шабаб бүлэглэл энэ халдлагын дараа мэдэгдэхдээ "Энэ бол парламентын ордонд хийж буй хоёр дахь халдлага юм. Цаашид ч үргэлжлүүлэх болно” гэжээ.