Үндэсний аюулгүйн алба иргэдээ тагнаж байжээ
2014 оны 7 сарын 08
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба иргэдээ тагнадаг байсан тухай тус улсын Вашингтон пост сонинд мэдээлсэн байна. Энэ алба нь интернет ашиглан ямар нэг гэмт хэрэг огт холбоогүй энгийн иргэдийн хувийн амьдралын тухай бүхий л мэдээллийг цуглуулсан ажээ. АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноудены өгсөн баримт бичгүүдийг дөрвөн сарын турш судалсны дараа ийм дүгнэлт гаргажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5629
0 эможи