Сахалтай бүсгүй “ДОХ”-ын халдвар тээгч гэдгээ зарлалаа

2018 оны 4 сарын 18

Кончита Вурст зурган илэрцүүд

2014 онд зохион байгуулагдсан 59 дэх удаагийн “Eurovision” дууны тэмцээний ялагч Австрийн дуучин Кончита Вурст ХДХВ-ийн халдвар тээгч гэдгээ твиттер хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдэгдлээ.  

Тэрбээр одоогоор тууштай эмчилгээ хийлгэж байгаа аж.

Вурст “Миний хувийн амьдралд хэн ч хөндлөнгөөс оролцож чадахгүй. Энэ нууцаа ингэж нийтэд дэлгэх бодолгүй явсан. Харамсалтай нь экс найз залуу минь миний нууцыг нийтэд дэлгэх болно хэмээн заналхийлснээр би хэн нэгний сүрдүүлгэд автахыг хүсээгүй учир та бүхэнд гашуун нууцаа дэлгэлээ. Би тууштай эмчилгээ хийлгэж, вирусын халдварыг дарангуйлж чадсан. Ирээдүйд надтай олон зүйл тохиолдох байх. Би бүх зүйлтэй нүүр тулахдаа бэлэн байна” хэмээн твиттер хуудастаа жиргэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56210
0 эможи
keyboard_arrow_up