Францын Ерөнхийлөгч Э.Макрон Орост айлчилна
2018 оны 4 сарын 17
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирэх 5 дугаар сард Орост айлчлах тухай мэдэгджээ.Тэрбээр Санкт-Петербургийн Олон ул сын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах аж.
Э.Макрон ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа В.Путиныг Франц улсад айлчлахыг урьсан юм. Түүний хүсэлтийн дагуу хоёр улсын удирдагч Францын Версаль хотод уулзалт хийж, энэ үеэр В.Путин Францын төрийн тэргүүнийг Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад хүрэлцэн ирэхийг урьсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
56151
0 эможи