Цукерберг эрх баригчдын асуултад хариулсан минут бүртээ 43949 ам. доллар олж байв

2018 оны 4 сарын 12

Марк Цукерберг энэ долоо хоногт Кембриж Аналитикатай холбоотой үүссэн асуудлын улмаас Конгресс болон Сенаторуудын өмнө мэдүүлэг өглөө.

Тэрээр бүтэн 10 цагийг асуултад хариулахад зарцуулж, эцсийн дүндээ нийгмийн сүлжээг эрх баригчид хуулийн дагуу зохицуулах нь зүйтэй гэсэн шийдэл гаргаж магадгүй нөхцөл байдал үүсчээ.

Сенатын танхим, төлөөлөгчийн танхим, Ардчилсан нам, Бүгд найрамдах нам бүгд нийлж Марк Цукербергийн үүсгэсэн асуудлыг хэрхэн шийдэх гарц хайсан долоо хоног өнгөрч байна.

Ялангуяа хүний хувийн мэдээлэлтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдэх гарцыг хайж байгаа билээ. Тэгвэл хоёр өдөр үргэлжилж, арван цагийг үрсэн сонсголын үеэр Марк Цукерберг минут тутамд 43949 ам. доллар олж байжээ.

Энэ тоог нь нийт 10 цагаар нь үржүүлбэл 26 сая ам. доллартой тэнцэх юм. Гэтэл түүнийг байцааж, асуулт асууж буй Конгрессын гишүүд, Сенаторуудын жилийн цалин дунджаар 174 мянган ам. доллартой тэнцдэг бөгөөд Марк Цукерберг нэг гишүүний 151 жилийн цалинтай тэнцэх мөнгийг сонсголын үеэр олсон байна.

Жич: Энэхүү тооцоог 2017 оны Цукербергийн жилийн орлогод үндэслэн тооцож гаргав.

Эх сурвалж: gogo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55977
0 эможи
keyboard_arrow_up